Ц.Туваан: Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтсоныг Цэцийн энэ дүгнэлт баталлаа

Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц үргэлжлээд чуулганаар ороод явж байна. Өнгөрсөн баасан гаригт Цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан дүгнэлт үүнийг баталж байгааг ард түмэндээ хэлье. Дунд суудлын хуралдаан хууль бус дүгнэлтийг өнөөдөр Байнгын хороо, нэгдсэн чуулганаараа хэлэлцээд явж байгааг нь буруушааж байна. Бага суудлын хуралдааны шийдвэр хаачсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт чинь тавхан хүний өрсөлдөх эрхийг хаах гэсэн өөрчлөлт байсан юм уу. Цэц хуульд байхгүй заалтыг УИХ руу явуулж дахиад нэмүүлдэг болсон юм уу. Монгол Улс парламентын засаглалтай, парламент нь хуулиа баталдаг зарчим хаачсан бэ.

2021-04-22