С.Одонтуяа: 56 хүн нас барчихаад байхад, УИХ Патентын хууль хэлэлцээд суугаад байх уу

Цар тахлын нөхцөл байдал маш хүндэрч байна. 25364 хүн халдвар авч 56 хүн нас барлаа. Ийм ноцтой байдал үүссэнтэй холбогдуулж хэлэлцэх асуудалд горимын санал оруулах гэсэн юм. Ард түний төлөөлөл болсон УИХ нөхцөл байдал хүнд байхад ач холбогдолгүй хууль хэлэлцээд сууж байж болохгүй. Ард түмэн бид нарын шийдвэрийг хүлээж байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудалд байгаа хуулийг дэмжиж байгаа боловч ард иргэдийн эрүүл мэнд, амь нас туйлын чухал, нэгдүгээрт тавих асуудал юм. 14:00 цагаас цар тахалтай холбоотой мэдээллийг нээлттэй, шаардлагатай гэвэл хаалттай хэлэлцэх хэрэгтэй байна. Ерөнхий сайд өөрөө, УОК оролцох ёстой. Цар тахлыг барьж чадах эсэх хүндрэл нь юунд байгаа талаар өөрсдөө ярилцах хэрэгтэй байна. Ковидын эсрэг түр хороо байгуулсан боловч гуравдугаар сарын 31-ээс хойш нэг ч хуралдаагүй байна. Гурван долоо хоног хуралдахгүй түр хороо гэж байж болох уу. Цаашдаа яах бол. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлнэ гэж байсан одоо ямар нөхцөл байдалд байна. Хорих ангид хүний эрх туйлын зөрчигдөж байна. Хүүхдийн өвчлөл 5000 гарчихлаа. Замын-Үүдийн хилээр гарах машинуудын авлига дээд цэгтээ хүрч нөхцөл байдал ийм болж байхад бид ингээд дүлий дүмбэ оргиод сууж болохгүй. Өмнөх Засгийн газар нэг ээжийг нимгэн хувцастай гаргаад огцорлоо гэсэн. Гэтэл 56 хүн нас бараад байхад УИХ Патентийн тухай хууль хэлэлцээд сууж болохгүй.

2021-04-22