Ш.Адьшаа: Оюутолгой мөнгөнөөс илүү, байгаль экологид ямар аюул учруулахыг ярих учиртай

Оюутолгойд гурав хоног ажиллаж, Ханбогд сумын иргэд удирдлагуудтай уулзаад ирлээ. Ковидын хязгаарлалтын улмаас Оюутолгойн уурхай руу орж чадсангүй. Оюутолгой дээр Монгол Улсын эрх ашгийг хамгийн их хангуулах ёстой асуудал нь өнөөдөр мөнгө, зээлээс илүү байгаль орчин экологийн асуудал болжээ. Говийн газрын гүний усыг ашигласнаар үүнээс үүдэн гарах хор хохирлын талаар, ирээдүйд аюул учруулах хохирлыг хэн ч тооцоогүй. Гэрээнд ямар ч заалт ороогүй байна. Иргэд олон түмнийг оролцуулан байгаль орчны үнэлгээг заавал хийх шаардлагатай. Би үүнд УИХ-ын гишүүний хувьд хяналт тавьж ажиллана.

2021-04-20