Ж.Батсуурь: Ковидыг цахимаар ярьчихдаг хэрнээ хориг хэлэлцэхээр гишүүдээ хянах гэж танхимаар хуралдаж байна

Цар тахал гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. УИХ, Засгийн газар ковид нэрээр дураараа дургиж байна. Ард иргэдийн амьдралд зориулсан хууль батлах биш, улс төр хийж Ерөнхийлөгчтэй тэмцэж байна. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдах болов. Гишүүдээ хянаж цагдаад бүх зүйл ойлгомжтой харагдаж байна. АТГ-г гартаа авсан. Шүүх эрх мэдлийг авсан. Одоо ажлаа хийж байгаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг сугалж чөлөөллөө. Энэ бүхнийг ард түмэн харж байна. Ковид орон даяар тархсан ийм үед баяр наадмын тухай хууль, морины сэрвээний тухай ярих гээд сууж байдаг. Жил дөрвөн сар болчихоод байхад бүх аймгуудаа PCR-ын аппаратаар хангаж чадаагүй байж болох уу. Ийм олон асуудал байхад ҮХЦ-ийн асуудал яриад. Гол шалтгааныг нь ард түмэн мэднэ. Та бүхэн мянга худал тайлбар хэлсэн ч юуны төлөө гэдгийг нь ялгаж байгаа. Дөнгөж төрсөн эмэгтэйг халаадтай зөөвөрлөсөн асуудалд хариуцлага хүлээсэн Засгийн газар түүнээс цааш амь эрсэдсэн энэ олон тохиолдолд яагаад чимээгүй байгаа юм бэ.

2021-04-08