С.Одонтуяа: Өнөөдрийн дүгнэлт хэрэгжих ёстой

Хүний эрхийн дэд хорооноос гарсан зөвлөмж хэрэгжих ёстой. Хэдхэн өдөр яриад энэ асуудлыг мартмааргүй байна. Ийм үйл явдал дахин гарахгүй байх дээр ажиллаж таслан зогсоох хэрэгтэй. Шинэчлэл өөрчлөлт хийж иргэддээ итгэл үнэмшил төрүүлмээр байна. Яаралтай хийх, дунд хугацаанд, урт хугацаанд хийх ажлууд гэж ангилсан байгаа. Урт хугацаанд бол хүүхдийг бага байхаас нь хүмүүжүүлэх тал дээр анхаарах тухай орсон. Батлан хамгаалахын сайд иргэний зөвлөл байгуулна, 24 цагийн утас ажиллуулж байна гэсэн. Үүнийг дэмжиж байна. Анги болгон дээр сэтгэл зүйч ажиллах боломжгүй байгаа бол цэргийн сэтгэл зүйч, хуульчийн бүлгээ ажиллуулах хэрэгтэй. Өдөрт нэг ангид ажиллахад л болно. Дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэдэгт санал нийлж байна. Тулгарч буй асуудлыг нь шийдье гэж дуудаад ярьсан бүхнийг нь үгүйсгээд байж болохгүй. Иймд зөвлөмжийн дагуу асуудлаа шийдвэрлэхэд юу хэрэгтэй шаардлагатай байгааг бичгээр бидэнд өгнө үү. Хоёр долоо хоногийн дараа тогтоолын дагуу хийх ажлаа тайлагнах хэрэгтэй.

2021-04-07