Д.Ганбат: Авлигад идэгдсэн төр төлөвлөсөн хугацаандаа станц барина гэдэгт итгэхгүй байна

Эрчим хүчний салбарын боломжийг авч үзвэл маш их нөөцтэй салбар. Юун гаднаас цахилгаан эрчим хүч импортлох. Гадаадад экспортолж байх ёстой. Манайх Орос, Хятад улсын дунд алтан байрлалтай. Нар, салхи, ураны асар их нөөцтэй. Үүнийгээ ашиглаад гадагшаа экспортлож байх цаг. Гэтэл яагаад ийм байдалтай сууж байгааг салбарын сайдаас нь асууя. Усан цахилгаан станц чухал, энэ олон жил яагаад барьж чадахгүй байна вэ. Оросын нутагт маш олон усан цахилгаан станц байна. Манайд л болдоггүй. Энэ ямар учиртай юм.

2021-04-02