Д.Ганбат: Иргэдийн тархийг битгий угаа. Бусад улс 90 хувийн үр дүнтэй нэг төрлийн вакцин тариулж байна

Зээлийн мөнгө хэзээ орж ирэх вэ. Энэ мөнгөөрөө ямар вакцин авах юм. Вакцинжуулалтаар тэддүгээр байрт орсон гэдэг мэдээлэл сонин биш. Эхний тунг хийсэн тоогоор иргэдийн тархийг битгий угаа. Амьдрал дээр эхний тунгаа хийлгэсэн 532 хүн ковидын халдвар авчихсан. Бусад улс нэг төрлийн вакцин хийж байна. Гурван сая хүн амын 60 хувь гэдэг сая гаруй хүнийг вакцинжуулахад ядаад байх юу байна. Та нарын ажил хийх арга барил, чадвар дутаад байна шүү.

2021-04-02