Б.Пүрэвдорж: 300 төгрөгөөр архи аваад уучих нөхцөл бүрдэх нь

Хуулийн олон заалтыг дэмжиж байна. Гэхдээ бааранд ороод архийг шилээр нь авч болохгүй юм байна. Зөвхөн нэг шотоор борлуулна гэж. 30 грамм архи гэсэн үг. 30 грамм буюу халбага архи 300 төгрөг, үнэтэй газраа үнэтэй л байх. Гэр хороололд 300 төгрөгөөр архи аваад уучих боломжтой болно. Хүүхэд хүртэл авчихна. Тэгэхээр борлуулах хэмжээн дээр асуудал байна. Үүнийг бодож үз. Монгол Улс хүн ам цөөн. Баялаг бүтээдэггүй үйлчлэгч нарын тоог нэмнэ. Үйлчлэгч, зөөгчийн ажил руу иргэдээ татан оруулахад борлуулалтын хэмжээ чинь нөлөөлөхөөр байна.

2021-04-01