Ш.Адьшаа: Хүний эрх хамгаалдаг байгууллагыг боломжоор хангаж өгөхөөс гадна үүрэгжүүлэх ёстой

Хүний эрх, эрх чөлөөний асуудалд анхаарал хандуулж үүнд үүрэг хүлээдэг байгууллагыг боловсон хүчний хувьд ч, санхүүгээр ч дэмжих ёстой. Ажиллах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагаа биелүүлэхийг ч шаардах хэрэгтэй. Монгол Улсад хүний эрх хамгаалах ажил хүнд байдалд орсон. Сүүлийн үед Чимгээ гэдэг хүний асуудлаар нийгмийн шоу хийж байна. Хэн нэгнийг муугаар харуулахын тулд ашиглаж байна. Засгийн газар нууцаас гаргасан гэсэн, сонирхсон хүн бүхэн үүнийг үзэж нотлох баримтад тулгуурласан шийдвэр гаргах хэрэгтэй.

2021-04-01