С.Одонтуяа: Бусад хуульд нарийвчлан заасныг давхардуулахгүй байх заалтыг зөрчөөд байна

Бусад хуульд тусгасан заалтыг дахин оруулах шаардлагагүй гэсэн зарчмын санал байна. Би уг нь ажлын хэсгийн гишүүн. Ажлын хэсэг дээр яриад саналыг маань дэмжээгүй. Эцсийн хэлэлцүүлэг дээр ярих эсвэл протоколд тэмдэглүүлэх хэрэгтэй. Хуулийн 7.2.1 дээр гадаадын тусгай алба түүний халхавч байгуулагаас санхүүжилт авахыг хориглох заалт байна. Үүнийг оруулах шалтгаан байхгүй. Энэ заалт Эрүүгийн болон Мөнгө угаах, тероризмтэй тэмцэх хуульд угаасаа байгаа. Энэ нь бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүй гэсэн хуулийг зөрчиж байна.

2021-04-01