Ц.Туваан: Шударга бусын хонгил бус хавцал бий боллоо

Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Үүнд итгэхийг хүсдэг боловч сүүлийн үед итгэхэд хэцүү болж байна. Цэц, төрийн алба, Засгийн газар энд байгаа их хурлын гишүүдийн дээр ч гэсэн нэг үл үзэгдэгч гарууд би болсон байна. Ард түмэн бухимдалтай байна. Шударга бусын хонгилд цөөн хэдэн хүн чирэгддэг биш хонгилын хавцалруу ордог болох нь. Бүх юм тогтсон сцениарын дагуу явагддаг боллоо. Цаг хугацааны тохирол боллоо гэж юу яриад байгаа юм бэ. Тэгвэл хоёр хүнээ зэрэг оруулж ирэх хэрэгтэй.Нэг жил дөрвөн сарын турш хүлээчхээд яагаад хэдхэн хоногт багтаж ганц хүнийг нь солих гээд байгаа юм бэ. Ингээгүй бол энэ асуудлыг улстөржлөө гэж хэлэхгүй.

Сүүлийн үед Цэц дээр асуудал үнэхээр хүнд байна. Эрх баригчдын гаргаж байгаа ааш авирт эргэлзэж байна. Хууль дүрэм гэж байхаа больсон юм уу. Хүч түрж шийддэг асуудал хэрээс хэтэрлээ.

Ш.Цогтоо нэг өдөр нэг тогтоолоор чөлөөлөгдөөд миний асуудлыг яагаад түрүүлж хэлэлцэж байгаа юм гээд хууль шүүхийн байгууллагад хандвал яах вэ. Хамт оруулж ир. Дээд шүүх дахин хүмүүсээ сонго.

Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлэхгүй гэсэн улс төр явж байна. Ард түмэн тэнэг биш. Жудагтай байж өрсөлдөөд ялагдвал бид нар гоншигнодоггүй.

Ж.Эрдэнбулган нэр дэвшигчээс ганц юм асууя. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг гэдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн яагаад гаргасан хурлынхаа протокол дээр гарын үсэг зурахгүй яваад байгаа юм бэ. Та ингэх үү. Ард түмэн тэнэг биш шүү.

 

2021-03-25