Б.Пүрэвдорж: Ш.Цогтоог чөлөөлөх талаар Байнгын хороон дээр яриагүй

Улс төрийн үйл явцтай холбоотойгоор энэ асуудал өрнөж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго нь Ш.Цогтоогийн өмнө томилогдсон. Тогтоол нь өмнө гарсан учраас түрүүлж чөлөөлөгдөх ёстой. Улсын дээд шүүхэд Д.Солонго өргөдөл өгөөд хоёр удаагийн сонгуульд унасан. Улсын дээд шүүх унасан үед дахиж нэр дэвшихгүй гэдэг журам гаргаж өрсөлдүүлсэн. Ш.Цогтоо өргөдлөө өгөөгүй. Байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй асуудал явж байна. Байнгын хороон дээр Ш.Цогтоог чөлөөлөх талаар яриагүй.

Өнөөдөр МАН эвтэй байгаа боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёр талдаа гарна. С.Бямбацогт энэ дүгнэлтийг оруулж ирснээрээ Байнгын хорооны даргаасаа бууж гишүүнээрээ үлдэнэ. Харин Их хурлын даргаас өөрөө өргөдлөө л өгөхгүй бол буухааргүй байгаа хүнийг огцруулах материалыг өнөөдөр та нар бүрдүүлж өгч байна шүү. Бүрэн эрхийн хугацаа дууссан Ш.Цогтоог чөлөөлсүгэй гэдэг асуудлаар ерөөсөө санал хураалт явуулж болохгүй. Үүний ард таны суудлыг харсан Т.Аюурсайхан ч байж магадгүй. Монгол Улсын нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан хүмүүстээ хариуцлага тооцохгүй байж өргөдлөө өгөөгүй ажлаа хийж байгаа хүнийг чөлөөлнө гэж байхгүй шүү.

2021-03-25