О.Цогтгэрэл: Эрх баригчид улс төрийн өрсөлдөөнд Цэцийг ашиглаж байгаа нь илэрхий байна. Монголчууд хэзээнээс булхайтай наадамд дургүй шүү

 

Энэ томилгооны эргэн тойронд харахад, эрх баригчдын эсрэг санал өгсөн гишүүнийг сугалж оруулж ирж байгаа нь яалт ч үгүй улс төрийн нүүдэл харагдаж байна. Эрх баригчид улс төрийн өрсөлдөөндөө Үндсэн хуулийн Цэцийг ашиглаж байгаагаас хэт олонхын аархал харагдаж байна. Цэцийг гишүүнийг чөлөөлж байгаа нь монгол төрийн тогтолцоонд буруу жишиг тогтоож байна. Монголчууд хэзээнээс булхайтай наадамд дургүй. Мөнхөд олонхи байх юм шиг энэ үйлдэл чинь цөөнх болох гишгүүр болох вий. Харин нэр дэвшигч Ж.Эрдэнэбулганыг дэмжиж байна. Хууль дээдэлж ажиллаарай. Таны үйлдэл бүрийг олон мянган шавь нар чинь харж байгаа. Амжилт хүсье.

2021-03-25