Д.Ганбат: Цэцийн гишүүний бүрэн эрх дуусаад жил гаруй ажилласны хариуцлагыг хэн хүлээх юм

Ж.Эрдэнэбулган багшийг дэмжиж байна. Хараат бусаар ажиллаж чадах Үндсэн хуулийн Цэцэд байх хэрэгтэй хүн. Хууль зүйн сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан. Олон шавь нартаа үлгэр дууриалал болж ажиллах байх.

Харин та Цэцийг ямар байгууллага гэж бодож байна. Шүүх юм уу. Улсын дээд шүүх 16 хүнээс нэг хүнийг үлдээсэн нь зөв юм. Аливаа шийдвэр тодорхой байх ёстой. Гэтэл хэнийг чөлөөлөх тухайгаа яагаад тодорхой болгоогүй вэ. Хугацаа нь хэтрээд 1.4 жил болсон гэж байна. Тэгвэл энэ хугацаанд яагаад чөлөөлөх ажлыг хийгээгүй юм бэ. Үндсэн хуульд арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлаж болохгүй гээд заасан байдаг. Гэтэл ингэж хүний эрхийг зөрчиж нэр усыг хэлж нас шүдийг зааж ялгаварлан гадуурхсан байдалтай ярьж болохгүй. Фашист коммунистууд л ингэж ярьдаг байх. Дүгнэлтэд л гэхэд Цэцийн гишүүний нэрийг оруулсан байна. Ёс зүйн хороо энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.

 

2021-03-25