Ш.Адьшаа: Хүний эрх зөрчигдсөн л бол аргацааж, цаг хугацаа хожихгүйгээр шийдэх шаардлагатай

Ардчилал, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, парламентын засаглалтай орон мөн л юм бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх нь амин чухал бодлого байх ёстой. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу манай хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Энэ хүрээнд ч хүний эрх, эрх чөлөөг тусгай хуулиар зохицуулж төр, иргэд олон нийтийн байгууллагыг зохион байгуулах эрх зүйн баримт бичгийг гаргах нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын нэг хэлбэр мөн. ХЭҮК ажилдаа шинэчлэл хийх шаардлагатай байна. Хэрэв эрх зөрчигдсөн л бол аргацааж, цаг хугацаа хожихгүйгээр шийдэх шаардлагатай.

2021-03-25