Б.Пүрэвдорж: Хэлэлцэх жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцвэл Байнгын хорооны дарга Дэгийн тухай хууль зөрчинө

Дээд шүүхийг төлөөлөх гэж байгаа хүмүүс асуултад бүдэрчихлээ. УИХ-ын гишүүд энэ асуудлыг хүчээр явуулж байна. Хэрвээ Ш.Цогтоо “ Би эхлээд чөлөөлөгдөх ёсгүй байсан” гэвэл асуудал үүснэ шүү. Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудалд байхгүй асуудал оруулвал Дэгийн тухай хууль зөрчинө. Байгууллагийг төлөөлөх бүрэн эрх ганц Ерөнхий шүүгчид л байх ёстой. Шүүхийн тухай хуульд та бүхэнд тийм эрх байхгүй. Байнгын хорооны хурал дээр хэлсэн үгийнхээ төлөө та хариуцлага хүлээнэ. Гишүүд бол хүлээхгүй. Тиймээс энэ асуудлыг тодорхой шийдэхгүй бол болохгүй. УИХ-ын гишүүд энэ хүнийг хуулийн хариуцлагад татах зүйл хийж болохгүй гэж зөвлөе.

2021-03-24