Д.Ганбат: Ерөнхий сайд мэдээллийн цагтаа яагаад өөрөө ирэхгүй байна вэ

Өнөөдөр Ерөнхий сайдын цаг ч өөрөө алга. Асуудалд яаж хандаад байгаа юм бэ. УИХ ард түмний төлөөлөл. УИХ-ыг үл тоомсорлоод байна уу эсвэл Ардчилсан бүлгийг үл тоогоод байгаа юм уу. Ерөнхий сайд нэг их сайн ажиллаад байгаа юм байхгүй. Өмнөх Засгийн Хэрэг эрхлэх газрын даргыг Ерөнхий сайд болгоод , муугаараа байх гэж байгаа юм уу гэж хэлж байсан. Манай улсын эдийн засаг нийт 10 хувиар унасан. Түүхэнд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Үүнтэй холбогдуулаад 10 их наядын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн. Яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүй байна. Хэлэлцүүлэх ёстой шүү дээ.

2021-03-19