Б.Пүрэвдорж: Миний санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг жагсаалтад яагаад оруулахгүй байна вэ

Иргэдийн орлого хүнд байхад НӨАТ-ын татварыг таван хувь болгох хэрэгтэй. УИХ-ын дарга аа улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй тул миний өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэж өгнө үү. Мөн хуурамч шатахууны тухай хуулийг оруулж өгөөч. Яагаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирэхгүй байгааг гайхаж байна. Төсвөөс болон иргэдээс 300 тэрбум төгрөг хулгайлна. Дээрээс нь хуурамч шатахуунаас болоод олон иргэд эд хөрөнгөөрөө хохирч байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг тогтоохдоо сүүлийн таван жилээр дундажлан тогтоодог байсныг долоон жил болгосон. Үүнийг буцаан таван жил болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Ажилласан цалингаасаа шударгаар нийгмийн даатгалын 20 гаруй хувийг насаараа төлсөн хүмүүст тэтгэврийг нь тогтоохдоо ингэж хандаж болохгүй. Энэ гурван хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад яаралтай оруулж өгнө үү.

2021-03-19