С.Одонтуяа: ЭМД-ын тухай хуулийг хэн дуртай нь өөрчлөөд байж болохгүй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өөрчлөхдөө маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ салбарт хэт хайнга хандсанаас ямар их хохирол амсаж байгааг одоогийн нөхцөл байдлаас харж болно. 2016 онд хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Гурван жилийн турш үг үсэг, зүйл заалт бүрт нь ажилласан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо гэж байгуулах шаардлага байгаа юу. Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо гэдэг хоёр байгууллага байдаг. Олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Үндэсний зөвлөлд хүн томилохын тулд дахин нэг холбоо байгуулах шаардлагагүй. Энэ холбоодын хамтарсан хурлаар гэж шийдвэрлэж болно. Дахин хэлэхэд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэн дуртай нь өөрчлөөд байж болохгүй. Хэрвээ өөрчлөх бол сууриар нь реформ хийх ёстой.

2021-03-16