Н.Ганибал:Боловсролын салбарт зайлшгүй хийгдэх олон ажлууд байна

Ерөнхий сайд Цахим иновацийн болон Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулна гэсэн нь маш зөв. Дэмжиж байна. Мал аж ахуй дээр суурилсан үндэсний үйлдвэрлэл Оюутолгойгоос илүү шавхагдашгүй баялаг шүү. Ялангуяа мал аж ахуйн салбарт иноваци хэрэгтэй. Иновацийг маш хурдан нутагшуулах нь хөдөө аж ахуйн салбарын экспортын суурь болно. Тиймээс экспорт экспорт экспорт гэсэн зарчмаар ажиллаасай. Өвөрмонголд малчид нэг эр үхрийг 10, идэшний адууг 4 саяар борлуулдаг юм байна лээ. Найман сартай хургыг 300-400 мянган төгрөгөөр борлуулдаг. Монголын малчид ч ийм үнээр борлуулдаг болгоын төлөө Хөдөө аж ахуйн сайд анхаарч ажиллаарай. Боловсролын салбарыг Их хурлын гишүүн, Байнгын хороонд ажиллаж байсан хүн удирдах болсныг маш талархаж хүлээж авч байна.

2021-01-30