Б.Пүрэвдорж: Монголын хөгжлийн төлөө зүтгэсэн ууган намын үе үеийн гишүүдэд 100 жилийн ойн баяр хүргэе

Улстөрийн намын ууган хүчин болох МАН тун удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монгол Улсад социализмын үед хамгийн өрнүүн бүтээн байгуулалтыг бий болгож хүн амын эрүүл мэнд, боловсролын төлөө үр дүнтэй ажиллаж байсан гэдгийг цохон тэмдэглэе. Хуучнаар МАХН, өнөөгийн МАН-ын хөдөлмөрчин ард иргэд, малчин, тариаланчид, аж үйлдвэрийн ажилчид, уурхайчид, үе үеийн сэхээтнүүд социалист нийгмийн гавшгайчид зэрэг олон хүн өнөөгийн Монгол Улсыг хөгжүүлэх гэж нойр хоолгүй хөдөлмөрлөсөн. Намын даргаасаа эхлээд жирийн гишүүд дэмжигчид Та бүхэнд зуун жилийн ойн мэнд дэвшүүлье.

2021-01-29