О.Цогтгэрэл: Бүхлээрээ ухралт болсон хууль болж байна

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль бол их чухал хууль. Зарим нэг дэвшил байгаа ч бүхлээрээ ухралт болсон. Хуулийн гол үзэл баримтлал болох монголын хөдөө, орчин үеийн зах зээлийн эдийн засаг хоёр огтлолцохгүй байгааг шийдвэрлээгүй. Орчин үеийн зах зээлийн эдийн засаг төвлөрөл, масс үйлдвэрлэл, өртөг зардлын хямдралыг шаарддаг. Нүүдлийн мал аж ахуй, уламжлалт соёлтойгоо зөрчилдөөд байна. Энэ хуулиар гарц гаргалгаа гаргаагүй. Зөвхөн удирдлагыг хэн, хэрхэн томилохыг ярьсан. Орон нутгийн бие даасан байдлыг хангана гэж байгаа ч улс төрийн бие даасан байдал уу, эдийн засгийн бие даасан байдал уу гэдэг хоёр өөр. Улс төрийн бие даасан байдалд ухралт гаргаж, хэн хэнийг албан тушаалд томилохоо шийдсэн. Энэ хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг зарчмын хувьд зөв учраас хүлээж авах ёстой.

2021-01-28