Ц.Туваан: Бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх зорилго яваад байна

Авлигатай тэмцэх газрын дэд дарга хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Монголчууд ёс жудагтай ард түмэн. Гэтэл мөнх бусыг үзүүлээд 49 хоноогүй байхад яаран яаран энэ хууль орж ирсэн. Хууль анх өргөн барихдаа ч зөвхөн Дэд даргын асуудлыг тусгасан байсан. Хэлэлцэх явцдаа өөрчлөөд баталчихсан. Яагаад анхнаасаа оруулаагүй замын дундаас хүч түрэн баталсан юм бэ. Хариуцлагатай хүмүүсийн амнаас дөрвөн ихнаяд гэдэг тоо хэлж байна. Энэ чинь өрх бүрт сая төгрөг өгөх байтугай мөнгө шүү дээ. Иргэн бүрт 1.2 сая төгрөг тараах хэмжээний мөнгө. Хаанаас ийм тоо гарч ирэв ээ. УИХ үүнийг хаалттай хуралдаж хэлэлцэх ёстой. Авлига, Шүүх, Орон нутгийн засаг захиргааны хуулиуд ойролцоо батлагдаад хориг тавиулж байна. Энэ учиртай шүү. Цаашид бүх эрх мэдлийг нэг нам, нэг хүнд төвлөрүүлэх гэсэн зорилго үүний ард байгаа.

2021-01-28