Ц.Туваан: Ардчилсан нам нуугдаж жагсаал зохион байгуулдаггүй

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхээс бас асууж байсан асуултаа асууя. Сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Муу л бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу дайрдаг нь газар авлаа. Бид дотоод асуудлаа шийдвэрлэхээр хуулийн дагуу ажиллаж байна. Ардчилсан нам жагсаал хийвэл цагдаагаас зөвшөөрөл аван тугаа намируулж 200 гаруй мянган гишүүнийхээ төлөөллийг цуглуулж хийдэг. Зугтаж хэн нэгний араас цуглаан хийдэггүй. МАНАН гэдэг байсан одоо Ардчилсан нам, МАН бодлого уралдуулах цаг болсон. Ардчилсан нам ялсан цөөн хэдэн газарт улс төржих хэрэггүй шүү. Оюутолгойн ажлын хэсэгт сөрөг хүчин болон ЕТГ-аас орж болох уу. Улсын эрх ашгийг нэгдүгээрт, намаа хоёрдугаарт, хувийн эрх ашгаа гуравдугаарт тавьж ажиллаарай. Гуравхан сая иргэнийхээ асуудлыг шийдэж Монголоо мандуулж ажиллахыг хүсье.

2021-01-27