Н.Ганибал: Халдвар тараагүй аймгийн сургуулийн танхимын сургалтыг эхлүүлмээр байна

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй гэдгээ Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гэхдээ олонхиороо хүч түрэн батлах байх. Ковидын үед Боловсролын салбар хамгийн эмзэг байна. 1990-д онд олон хүүхэд сургуулиас завсардсан. Энэ үе бол монголын боловсролын салбар дахь хамгийн хар үе. Халдвар тараагүй орон нутгийн сургуулийг танхимаар хичээллүүлэх хэрэгтэй. Дотооддоо цар тахал алдаагүй байхад танхим хичээлийг хааж асар их боломжийг алдсан. Хүүхдүүдийн бүтэн жилийн алдсан мэдлэгийг нөхөхийн тулд төсөв зарцуулах хэрэгтэй. Боловсролд зарцуулж байгаа мөнгө зардал биш ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт. Сурч боловсроход зориулсан нэг жил тутамд ирээдүйн орлого 10 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Ингэж завсардах нь бидний үр хүүхдэд төдийгүй дараагийн хэд хэдэн үед асар их хохирол учруулах болно.

2021-01-27