Н.Ганибал: Чөлөөт зах зээлийн нийгэмд үйл ажиллагааг жамаар нь явуулах

Барьцаалан зээлдүүлэх газруудыг дангаар нь оруулж ирж байгаа тул би энэ хуулийн төслийг дэмжихгүй. ББСБ дотор 4-5 хувийн хүүтэй газрууд ч байгаа. Энэ бүгдийг хамтад нь оруулж нэгдсэн байдлаар зохион байгуулалт хийх хэрэгтэй. Барьцаалан зээлдүүлэх газар бол санхүүгийн зах зээлд ТҮЦ гэсэн үг. ТҮЦ-нийхээ "амыг барих" хууль баталж байна. Аливаа зүйлийг хэт хорихоор сөрөг үр дагаврууд гардаг. Өдрийн зээл, луйврын асуудлууд илүү их гарч ирнэ. Судалгаа дутуу байна.

2021-01-27