С.Одонтуяа: Эх орондоо байгаа хүмүүс бүсээ чангалж болох ч гадаадад байгаа иргэд болохгүй

УОК, Гадаад харилцааны яам чадлаараа ажилласан. Гэхдээ гадаадад байгаа иргэдээ татан авах ажилд дахин нэгдэж ажиллах хэрэгтэй. Нислэг өмнө нь төлөвлөж байсан учраас хүлээж авах байр байх ёстой биз дээ. Яармагийн эмнэлэг зэрэг том эмнэлэгт улаан загалмайн нийгэмлэгээс ор аваад тусгаарлах байрыг шийдэж болно.

Цаг алдах маш аюултай. Зун гадаадад байгаа иргэдээ татаад авчихсан бол асуудал хүндрэх нь бага байсан. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгаж байгаа. Харин эерэг гарсан иргэдэд тухайн оронд нь эмнэлэг эмчилгээний байгууллагад хандахад нь туслах хэрэгтэй. Мөн санхүүжилтийн асуудлыг шийдүүлж байгаа тул цаг алдалгүй гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэддээ чиглэсэн арга хэмжээ авмаар байна.

 

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 2021.01.26

2021-01-26