С.Одонтуяа: Сайн тал сайхан зүйлийг ярихад амархан. Гэхдээ маш том эрсдэл байгааг ч санах хэрэгтэй

Мэдээж үйлдвэр байгуулах нь сайн, сайхан юм ярихад амархан. Гэхдээ маш том эрсдэл ард нь байгаа. Социализмын үед Эрдэнэт, Байшин үйлдвэрлэх комбинат, Говь гэх мэт том үйлдвэрүүд барьсан. Тэр үед бүхэл бүтэн систем ажиллаж байсан. Дэлхийн чиг хандлага хурдтай өөрчлөгдөж байна. Өрөнд орох вий гэж айж байна. Түүхий эдээ холоос тээвэрлэхээр өртөг нь бараг алттай дүйх нь. Химийн үйлдвэргүй, үйлдвэрийн хог хаягдлаа хэрхэх гээд асуудлууд байна. Хүний хүчээр зодсон үйлдвэр байх юм уу. Үйлдвэртэй болчихвол сайхан л байна. Гэхдээ эрсдлээ сайн тооцох хэрэгтэй. Энэ үйлдвэр босох уу гэдэгт эргэлзэж байна.

2021-01-23