Н.Ганибал: Дэлхийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүнийг гаргахад хэзээ бэлэн болох бэ

Гадаад худалдааны үйл ажиллагааг сайжруулахын тулд суурь бүтцээс эхлээд олон асуудалд өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ чиглэлийн бодлого орхигдож байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна.

Засгийн газар хагас жилийн хугацаанд гадаад худалдааны ямар бодлого барьж ажилласан бэ.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хамт авч явах хэрэгтэй. Манай орны ямар бүтээгдэхүүн аль улсын зах зээлд өрсөлдөх чадвартай байгааг тодорхойлсон уу. Жагсаалт гаргаж салбарт бүрт чиглэл өгч байгаа юу.

Махны экспортод ойлгомжгүй асуудлууд байдаг болохоор гацалт үүсдэг. Салбарын яам гадаад улс орнуудын яамтай харилцах уу. Гадаад харилцааны яам дангаараа шийдэх үү эсвэл мэргэжлийн хяналт хариуцах уу гэх мэтчилэн ойлгомжгүй байдлаас шалтгаалан гадаад худалдаа гацаж байна. Дэлхийн мал эмнэлгийн байгууллага, дэлхийн худалдааны байгууллагын хорио цээрийн асуудал хэзээ шийдэгдэх бэ.

2021-01-15