Б.Бейсен: Хүүхдийн байгууллага үнэхээр сайн ажиллаад тэнэмэл хүүхэд байхгүй болсон уу, өөр шалтгаан байна уу

Сүүлийн жилүүдэд орон гэргүй, гудамжинд амьдардаг тэнэмэл, траншейны гэгддэг хүүхэд байхаа больсон. Хүүхдийн байгууллага үнэхээр сайн ажиллаад эсвэл ээж, аав нь хүүхдүүдээ сайн хардаг болоод тэнэмэл хүүхэдгүй болчихов уу. Өөр шалтгаан байна уу. Хийсэн судалгаа байна уу. Нийгмийн хамгааллын сайдын мэдээллээр, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгждэг юм байна. Энд тусгай баг ажиллаж байна уу. Эсвэл төсөвт байгууллагууд л ажиллаад байна уу. Уг нь төрийн байгууллага чиг үүргийнхээ дагуу ажиллах үүрэгтэй. Түүнчлэн хүүхдийн сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйн хичээл маш чухал. Үүнд анхаарч төсөв мөнгийг нь нэммээр байна.

2020-12-10