Ж.Батсуурь: Баруун-Урт-Бичигтийн чиглэлд зам тавих уу

Ирэх он жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг танахгүй, эдийн засгийг тэлэх бодлого барина гэсэн. Тэгэхээр дараа жил, цаашлаад 2024 онд ковидоос боллоо эдийн засгийн байдал муудсан гэж бүтээн байгуулалтын ажил хойшлуулах асуудал гарахгүй гэж ойлголоо, зөв үү.

Түүнчлэн Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн замыг хэзээ эхэлж, хэзээ дуусгахыг тодорхой хэлж өгнө үү. Мөн Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, “Нутгийн зам” төслийн хүрээнд Баруун-Уртаас 60 км-т орших таван сумыг хэзээ автозамаар холбох вэ.

2020-12-04