Б.Бейсен: Баян-Өлгийн 47 оюутныг нэгдсэн журмаар нутаг буцааж болоогүй юм уу

Баян-Өлгий аймгийн 47 оюутан гадаадаас ирээд хөл хорионд байсан. Хөл хориог нь дуусгаад дуртай газраа оч гээд зочид буудлаас нь гаргаад явуулсан байна. Эдгээр оюутан халдвар авах эрсдэлтэй боллоо. Энэ хүмүүсийг нэгдсэн журмаар нутаг буцааж болохгүй байсан юм уу. Ер нь зарим зохион байгуулалтын асуудал муу байна. Тухайлбал өчигдөр орон нутаг явах хүмүүсээс шинжилгээ авч байгаа байдлаас харж болно. Агаар дуслаар халдвар дамжина гээд байхад л хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж байна. Ийм байдал гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ.

 

/Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, биелэлтийн талаар Онцгой комисс мэдээлэл өгөх үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн асуулт, хариултаас.../

2020-12-01