УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

.

        Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборолтын үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөнөөр Өмнөговь аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин сүйдэж, иргэд малчид хохирсоор байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хөндлөө. Тэрбээр дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайдад Гурвантэс сумын Алтан ууланд үйл ажиллагаа явуулдаг АГМ майнинг ХХК-ийн зөрчлийн талаар, мөн 2019 онд цуцлагдсан 12 тусгай зөвшөөрлийн талбай хүлээлгэн өгөх ажил ямар шатанд явж байгаа талаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьж, асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүслээ. Албан тоот бичгийг хавсаргав.

 

2020-08-18