УИХ- ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллалаа

2017-11-06
|
Мэдээ

   УИХ- ын гишүүн Д.Мурат энэ сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Тус уулзалтад Алтай сумын ИТХ-ын дарга М.Амантай, Ардчилсан намын дарга Р.Риян, доктор У.Бекет зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр УИХ- ын гишүүн Д.Мурат өөрийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж буй Алтай сумын V багийн "Бор Бургас" гол болон III багийн "Шар Говь гол"-д баригдсан гүүрүүдийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Сумын иргэдийн хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан гүүрийг барьж, ая тухтай, аюулгүй зорчих нөхцлөөр хангаж өгч байгаад талархалаа илэрхийлж байлаа.


 

Ангилал


Twitter


Facebook