Төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол хариуцлаггүй үйлдэл

2016-10-01
|
Хэвлэлийн хурал

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Энэ талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй” гэлээ.

Эх сурвалж: www.medee.mn

Ангилал


Twitter


Facebook