Байгалийн гамшигт үзэгдэл тохиож, малчид, ард иргэд хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа энэ үед Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага сумдад ажиллаж байна. Өнөөдөр \2023.05.23\Асгат суманд ажиллав. Тус суманд одоогийн байдлаар 39 мянган мал хоргодсон байна. Уулзалтын үеэр шуурганы улмаас мал хөрөнгөө алдсан иргэдийн хохирлыг барагдуулах эсэх талаар иргэд тодруулав. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутагт боловсон хүчнийг бодлогоор дэмжих, тэтгэврийн доод үнийг нэмэх, сумын төвийг төвлөрсөн халаалтад холбох, автозам тавих, сургуулийн дотуур байрыг өргөтгөх зэрэг саналыг УИХ-ын гишүүдэд уламжиллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд, гишүүдийн тоог нэмж болох ч 152 бол дэндүү олон байна гэсэн саналыг илэрхийлжээ.
2023-05-24