Д.Эрдэнэбат:Шинээр томилогдох сайдууд ашиг сонирхолын зөрчилгүй байх, харин дэд сайдууд байхгүй шүү гэдгийг сануулсан

2017-10-03
|
Мэдээ

-Энэ бол ард түмний нийт эрх ашгийн үүднээс гаргаж байгаа шийдвэр-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.03/ ээлжит бусаар хуралдлаа. Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавих саналуудаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй санал солилцож үндсэн гурван агуулга бүхий саналыг хүргүүлэхээр болов. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг, түүний санал болгох багийн хамт дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид үндсэн гурван агуулгаар санал тавьсан болохоо тус бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо. Тодруулбал, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого, улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагын шинэчлэл, шударга ёс, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын зарчмын тухай асуудлаар бүлгийн гишүүд санал тавьсан. Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зэрэг зарчмын байр сууриудад санал нэгдсэн. Сүүлийн үед "давхар болоод дан дээлний" тухай олон асуудал яригдаж байгаа. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын бодлого шууд оролцохгүй буюу УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын бүтцэд ерөнхий чи үүргийн яамдуудад УИХ-ын гишүүн давхар сайд хийхийг зөвшөөрнө. УИХ-ын бодлого болоод чиг үүргийн бодлогууд Ерөнхий сайдад дэм болох ёстой. Бид улстөржсөн байдлаар хэт туйлшрахгүй. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын Засгийн газар байхад "давхар дээл"-ийг тэр үеийн сөрөг хүчин эсэргүүцэж байсан ч гэсэн өнөөдөр бодит амьдрал дээр улс орны эдийн засгийг зөв авч явахын тулд УИХ-ын бодлого, Засгийн газрын бодлоготой уялдаж байх ёстой гэсэн зөв шийдлийг бид харах ёстой. Энэ бол ард түмний нийт эрх ашгийн үүднээс гаргаж байгаа шийдвэр болохыг тус бүлгийн дарга мэдээллийн үеэр хэллээ.

Засгийн газар цаашид тогтвортой ажиллахын тулд бодлого захирагдсан бүтцээрээ явах ёстой

Түүнчлэн Шинэ Засгийн газар нэгэнт байгуулагдаж байгаа бол үлдэж байгаа хугацаанд монголын нийгэм эдийн засгийн бодлогыг авч явах, зөв бүтэцтэй байх гэдэг саналыг гаргаж буйгаа мөн хэлсэн. Үүнд ерөнхий чиг үүргийн яам болон чиглэллийн бусад яамдуудыг өнөөгийн тавигдаж байгаа эдийн засгийн шаардлагад нийцүүлэх ёстой. Тиймээс Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал зуулчлал, спортын яамын тусад нь байгуулах нь зүйтэй гэж саналаа тавьжээ. Одоо байгуулагдах Засгийн газар цаашид тогтвортой ажиллахын тулд бодлого захирагдсан бүтцээрээ явахгүй бол өмнөх Засгийн газар шиг замбараагүй жижиг олон яамдуудыг ба хүүхдийн мөнгө болоод багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэх асуудал дээр анхаараарай йгуулсан явдал бол алдаа байсан гэдгээсээ сургамж аваарай гэдгийг давхар хэлсэн. Ардчилсан нам хэдийгээр сөрөг хүчин ч гэлээ бүлгийнхээ шийдвэрийг гаргаж, улс орны буюу ард түмний эрх ашиг хамгийн нэгдүгээрт байх ёстой гэж үзээд чуулганд оролцох байр сууриа тодорхой болгож, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх түүнийг багийн хамт дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Д.Эрдэнэбат:Хүүхдийн мөнгө, багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэхэд анхаараарай

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ гэлээ. Тэгвэл багийн сайд нартай нь танилцсан гэсэн үг үү?

-Ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг бид дэмжинэ гэсэн үг.

-Засгийн газрын шинэчилсэн бүтцийн буюу Хөдөлмөрийн яам зэрэг яамдуудыг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх зөвшөөрсөн тохиолдолд та бүхэн дэмжинэ гэсэн үг үү?

-Бид өнөөдөр цөөнх байгаа. Тиймээс бид саналаа тавьж байна. Энэ санал улс орны эрх ашигт, бодлогод нийцсэн байгаа зөв зүйл шүү гэдэг санал гаргаж байгаа юм.

-Та бүхний хэлж буйгаар яамдуудын тоо нэмэгдэхээр байна. Энэ тохиодолд төрийн бүтэц улам данхайх нь?

-Яамдын тоог нэмэхгүйгээр бусад яамдуудын зөв зохицуулалтыг хийгээд, эдгээр яамдуудыг гол яамныхаа тоонд оруулаач гэсэн санал тавьсан.

-Хүүхдийн мөнгө, багш нарын цалингийн асуудлаар санал солилцсон уу?

-Хүүхдийн мөнгө,багш нарын цалингийн асуудлыг төсвийн боломжоо эргэж нэг харая гэдэг дээр санал нэгдсэн. Бид хүүхдийн мөнгөний асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн байгаа. Нэг зүйлийг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд анхааруулга болгож хэлсэн. Энэ нь төсвийн шинэчлэлийг хийгээрэй гэдгийг хэлсэн. Энэ хүрээнд хүүхдийн мөнгө болоод багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэх асуудал дээр анхаараарай гэдэг саналыг оруулсан.

-Нэр дэвшигчтэй дэд сайдын асуудлаар ярилцсан уу?

-Бид дэд сайдын асуудал дээр байр сууриа маш тодорхой илэрхийлж байгаа. Ерөнхий чиг үүргийн сайдууд УИХ-ын гишүүнийг давхар хийж болно. Харин дэд сайдууд байхгүй шүү гэдгийг хэлсэн.

Ангилал


Twitter


Facebook