УИХ-ын гишүүн Д.Муратын санхүүжилтээр Баян-Өлгий aймагт хоёр гүүр ашиглалтад орлоо

2017-09-13
|
Мэдээ

     УИХ-ын гишүүн Д.Муратын санхүүжилтээр Баян-Өлгий aймгийн иргэд олон жилийн туршид хүсэн, хүлээж байсан гүүрүүдийг ашиглалтанд орууллаа. Тодруулбал, тус аймгийн Алтай сумын V багийн Бор Бургас гол болон III багийн Шар Говь голд иргэдэд нэн шаардлагатай байсан гүүрүүдийг тус тус ашиглалтад оруулсан байна. Бор бургас голд баригдсан гүүрний тухайд нийт 11м урттай, 5 тн даацтай. Харин Шар Бургас дахь гүүр нийт 4м урттай, 3 тн даацтай гүүрүүд ашиглалтад оруулжээ. Эдгээр гүүрний нээлтийг ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөвлөж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Муратад нутгийн иргэд чин сэтгэлээсээ баярлан, талархаж буйгаа илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ангилал


Twitter


Facebook