Л.Болд: Монгол, Япон Улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг бид байгуулж чадсан

2017-09-12
|
Мэдээ

-УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол, Хоккайдогийн II бизнес форум”-ыг нээж үг хэллээ-

"Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол, Хоккайдогийн II бизнес форум” Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдав. УИХ-ын гишүүн, "Монгол, Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Л.Болд форумыг нээж үг хэлсэн юм. Форумыг талаар тэрбээр "Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гарсан хамгийн том ахиц бол Монгол, Япон улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан. Энэ бол Монгол Улсын хувьд цорын ганц хүчин төгөлдөр байгаа хэлэлцээр юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид олон ажил хийж ирсэн. Жил гаруйн хугацааны өмнөөс Японы 40 гаруй мужаас Хоккайдо гэх мужийг том эдийн засагтай, Монгол Улстай төстэй цаг уурын нөхцөлтэй, Монгол Улсыг гэсэн сэтгэлтэй компани олон байгаа гэдэг утгаар нь сонгосон. Энэ удаад бид хоёр дахь чуулга уулзалтаа хийж байна. Форумд 30 гаруй компани хүрэлцэн ирсэн. Өнгөрсөн жилийн форумд 20 гаруй компани ирж байсан. Үүнээс үзэхэд жилээс жилд бидний үйл ажиллагаа бодитойгоор өргөжиж байна. Бид хоёр орны компаниудын хамтын ажиллагааг бүх талаар нь дэмжиж, хамтран ажиллах болно" гэлээ.

 

 

Ангилал


Twitter


Facebook