УИХ-ын гишүүн Д.Муратын санхүүжилтээр Баян-Өлгий аймагт “Сүүний чиглэлийн ямаа үржүүлэх төсөл”-ийг эхлүүллээ

2017-09-11
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Д.Муратын санхүүжилтээр Баян-Өлгий аймагт “Сүүний чиглэлийн ямаа үржүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ах-арал багт, Толбо, Дэлүүн сумуудад хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд Франц улсын дэлхийд алдартай сүүний чиглэлийн “Альпин” үүлдрийн ухнаар нутгийн тулман хөхт ямаагаар эрлийзжүүлэн сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх юм байна. Тодруулбал,Монгол ямаанаас хоногт 1.5-2 литр сүү саах боломжийг бүрдүүлэх аж. Төслийг хэрэгжүүлж эхлүүлэхийн тулд Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт өсгөн үржүүлж буй ” Альпин” үүлдрийн ямааны фермээс 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр зургаан ухна худалдан авсан байна. Хөдөө орон нутгаас сонгодсон гишүүний хувьдУИХ-ын гишүүн Д.Мурат малчидад хэрэгтэй энэ мэт томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаашид ч тогтмол хэрэгжүүлнэ гэдгээ нутгийн ард иргэдэд дуулгасан юм.

Ангилал


Twitter


Facebook