Б.Пүрэвдорж МАН-ынхнаас хариуцлага нэхлээ

2017-08-21
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ынханд шаардлага хүргүүлжээ. Тэрбээр шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хуульзүйн сайд С.Бямбацогт нарт хаяглажээ.

Шаардлагад 60 тэрбумын бичлэгийн төлөө М.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэсэн бол Ж.Эрдэнэбатыг намын хэрүүлдээ бус улс орны ажилд анхаарал хандуулахыг сануулжээ. Харин Хуульзүйн сайдаас 60 тэрбумын асуудлаар байр сууриа илэрхийлж, хуулиа хэрэгжүүлэн, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан байна.

 В.Бат

Эх сурвалж: shuud.mn

Ангилал


Twitter


Facebook