УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

2016-10-12
|
Мэдээ

УИХ-ын гишүүн Л.Болд Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа төлөөлөгчдөд амжилт хүсч, Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулан тэдний санал бодлыг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийнхэн бүх шатандаа зангидсан гар шиг ажиллаж олон амжилтын эзэд болсон. Бидний ажлын үзүүлэлтэд тоо ч бий, чанар ч бий. Цаашид ч ажил, амжилтаа ахиулахад нэгдмэл байр суурь, нэгдсэн бодлого хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд ажил урагшлуулсан хүмүүстээ итгэл хүлээлгэж, амалснаа умартаж ард иргэдийг хуурах явдалд хяналт тавьж, таслан зогсоох нь бидний үүрэг" хэмээн онцоллоо. 

Уулзалтын үеэр иргэд "2015-2016 оны хооронд Хан-Уул дүүрэгт есөн сургууль, 17 цэцэрлэг ашиглалтад орсон. Гэртээ харих зам дардан бас гэрэлтэй болсон", "2008, 20125 онд АН-д итгэл хүлээлгэсэн цөөхөн дүүргүүдийн тоонд Хан-Уул орж тэр хэрээрээ дүүргийн хөгжилд хувьсгал өөрчлөлтийг авч ирсэн" гэдгээ мөн илэрхийлэв.

 

Ангилал


Twitter


Facebook