УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн сонгогдсон Баян-Өлгий аймгийн Зургаадугаар тойрогт ажиллалаа

2017-06-22
|
Мэдээ

    УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн, Толбо, Алтай, Буянт, Баяннуур, Алтанцөгц сумын иргэд сонгогчидтойгоо энэ сарын 14 өдрөөс эхлэн уулзлаа. Булган сумаас эхэлсэн уулзалтанд нутгийн ард иргэд халуун, дулаан уур амьсгалтайгаар оролцов. Энэ удаагийн уулзалтаар УИХ-аас санаачилан хэлэлцүүлж буй хуулийн төсөл, төр засгийн бодлого шийдвэр, батлагдсан хуулийн талаарх мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуулт, санал хүсэлтэнд хариулт өгөв.

   Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тойрогтоо хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тайлагнав. УИХ-ын гишүүн Д.Мурат 2016-2017 онд хувиасаа 160 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин, Дэлүүн сумын тав, зургаадугаар багуудыг «Жи-Мобайл»-ын үүрэн холбооны сүлжээнд холбох г.м бүтээн байгуулалтын ажил хийжээ. Мөн урлаг, спортын салбарт амжилт гаргасан тамирчид, зураач нарыг магтан сайшааж тэдний цаашдын үйл ажиллагааг дэмжин хандив өргөв. Мөн эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж муутай иргэдэд тусламжийн гараа сунгасан байна.

    УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа нутгийн ард иргэдэд танилцуулав.Тэрээр орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж Алтай сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу “Бороо бургасын гүүр” мөн “Шар Говын Заставын” гүүрийг өөрийн хөрөнгөөр барьж өгөхөөр боллоо.

Иргэдийн зүгээс гишүүний тайлан, төлөвлөгөөг сонсож, баярласан талархсанаа илэрхийлж Булган сумын Засаг дарга асан Х.Шынарбек УИХ-гишүүн Д.Муратад нүүдэлчдийн хамгийн хүндтэй бэлэг болох талын саарал чонын арьсыг бэлэглэсэн бол сумын АН-ын дарга Д.Бахытбек казах үндэсний хувцас бэлэглэв. Уулзалтын дараа нийт ард иргэд хамтдаа дурсгалын зураг авахуулав.

Ангилал


Twitter


Facebook