Д.Эрдэнэбат:Ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг 15-20 хувь болгож авахаар эрхбаригчид зэхэж байна

2017-05-29
|
Мэдээ

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.22/ ээлжит хурлаа хийж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Энэхүү шалгалтын дүгнэлт нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн хуулиар тогтоосон олон эрх зүйн хуулийн агуулагуудыг зөрчиж гаргасан улстөржсөн дүгнэлт болсон. Тухайлбал, Ажлын хэсэг ажиллахдаа цөөнхийг бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй. Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулгуудыг аваагүй. Монголбанкны удирдлагад энэ тухайгаа танилцуулаагүй. Шалгалтын явцад мөнгөний бодлогын асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулга хийгээгүй. Уг нь Монголбанк өөрөө хуулиар тогтоосон хяналтын зөвлөлтэй. Гэтэл энэ хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй гэх мэт олон дутагдалтай зүйлүүдийг хийж гаргасан дүгнэлт болсон. Асуудал нэгэнт ингэж улстөржсөн учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-д асуулга тавина. Түүнчлэн Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-р нээлттэй хэлэлцэхийг шаардахаар боллоо.

Монголбанк 2012-2016 оны үйл ажиллагаа буюу уламжлалт бус бодлого гэж нэрлээд байгаа. Гэхдээ энэ бол уламжлалт бус гэхээсээ илүү эдийн засгийн огцом хямралын үед буюу нэг тулгуурт уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат байсан эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд огцом унасан үед том тэлсэн эдийн засгийг хэрхэн мөнгөний бодлогоор эрсдэл багатай авч гарах вэ гэдэг бодлого байсан. Энэ талаар бид олон жишээг баримттайгаар хэлж болно. Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтгаж авч үзэж болохгүй. Өнгөрсөн эдийн засгийн хүндрэлтэй буюу түүхий эдийн үнэ унасан хугацаанд Монголбанкны мөнгөний бодлогоор бид олон эрсдэлийг давж гарсан гэдгийг монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Хэрвээ энэхүү улстөржсөн дүгнэлт нь үнэхээр мөнгөний бодлого тогтворжуулах чиглэлээр бага хүүтэй, ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж байгаа бол хүүнээс болж гарсан алдагдал гэх энэ их тоог хохирол гэж үзэж байгаа нь маш буруу. Өөрөөр хэлбэл, энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр бол ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг болохгүй гэж үзээд, 15-20 хувь болгох ёстой гэсэн үг. Мөн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхийн авсан зээлийг дэндүү хямдхан зээл өгсөн байна гэж үзээд "малчдыг зээлийнхээ хүүг эргүүлэн төл"

гэсэн шаадлага тавьж байгаа гэж харагдаж байна. Мөн тухайн үед шатахууны үнийг бууруулахын тулд 14 компанид валютын ханш өндөр байсан үед ханшийн алдагдлыг нь төр хүлээсэн. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг ханшийн зөрүүний алдагдал 300 гаруй тэрбумыг буцааж, төлөх ёстой гээд сууж байна. Одоо тэгвэл Монголбанк шатахуун оруулж ирдэг компаниудаас хүүгийн зөрүүгээ нэхэх болно. Харин шатахууны компаниуд эргээд иргэдээс нэхэх л зүйлийг энэ ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийг ингэж ойлгохоос өөр гарц бидэнд байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан бүх мөнгөний бодлого нь тухайн үеийн УИХурлын шийдвэртэй гарсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан дүгнэлт дээр тулгуурлаад, УИХ-ын ажлын хэсгийг бүх намуудын төлөөлөлтэйгөөр шинээр зохион байгуулж, энэ асуудлыг эргэн нягтлах ёстой гэж бид үзэж байна. Эрх баригчдад ард түмэнд ташаа мэдээлэл өгөх эрх байхгүй гэдгийг хатуу сануулмаар байна" гэлээ.

З.Нарантуяа: Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ удаагийн Эдийн засгийн байнгын хорооноос томилогдож, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилт, болоод тухайн үед хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсэг маш хариуцлаггүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол Монголбанк нийтдээ 3 их наяд орчим төгрөгийн алдагдалтай байна гэсэн байна. Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 7 тэрбум ам.доллар буюу 14 ихнаяд төгрөгийн алдагдалд оруулсан байна гэх утгатай мэдээлэл хийж байгаа. Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна. Асуудлаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүсийн яриа байна гэж үнэлэхээс өөр арга алга. Монголбанкны тайлан тэнцэл дээрээс харвал Монголбанкны мөнгөний бодлого хэрэгжүүлсэн арга хэрэгсэлүүдийг гаргаад хэрэгжүүлэхэд гаргасан зардал багтаж байгаа. Монголбанк өөрөө мөнгөний бодлого хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулиар заачихсан байдаг. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХурал жил бүр төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тодорхойлоод өгчихдөг. Монголбанкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой болгохтой холбоотой Монголбанкны хийсэн үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь алдагдал мэтээр бичээд ойлгуулж байгаа нь үндэслэл муутай байна. Ялангуяа Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг хүн өөрөө мөнгийг нь ачаад, аваад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж байгаа нь үнэхээр хариуцлаггүй зүйл. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд нийгэмд 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна гэдэг. Үүнээс 3 их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжээд дуусчихсан Харин 1.8 их наядын "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжээд дуусчихсан. Энэ 2013 оны "Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг үндсэн чиглэлд" заасны дагуу хийгдээд 2015 онд дуусчихсан ажил. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төв банк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгээ тодорхойлж арижааны банкууд эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт улстөрчид ороод, улс төрийн шалгалт хийчихлээ

-Ажлын хэсгийн тайлбар дээр тухайн үед хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг авсан тухайн компаниуд нь зориулалтын бусаар ашигласан байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ үнэн үү?

Д.Эрнэдэбат: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдсэн ажлын схем ямар байсан гэхээр УИХ-ын шийдвэр гараад, Монголбанк, Засгийн газар хоорондоо санамж бичиг зураад, Монголбанкнаас тухайн хөтөлбөрийн хүрээнд арижааны банкуудад хүү багатай зээл олгосон. Арилжааны банкууд хөтөлбөрт оролцох хүсэлтээ зээлийн шаардлага нөхцөл хангасан компаниудтай л гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ дагуу өнөөдрийн байдлаар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэж яриад л сенсаацилж байгаа 98 хувь нь зээлээ төлчихсөн. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ буцаагаад төлчихсөн. Монголбанкны шалгалтын ажлын хэсгийн долоон нөхөр байгаа юм. Тэдний дотор дандаа улстөрчид ороод, улс төрийн шалгалт хийчихсэн байна. Энд байгаа Т.Аюурсайхан гэдэг нөхөр чинь тухайн үед ШӨХТГ-ын дарга байсан. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан компаниуд нь шударга байхаар ШӨХТГ-тай гэрээ байгуулсан. Харин Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед хөтөлбөр хэрэгжиж байх үед Төсвийн байнгын хорооны дарга байж байгаад, эдгээр хөтөлбөрүүдийг дэмжээд Засгийн газрын тогтоолыг дэмжээд кноп дарж байсан хүн. Өнөөдөр эдгээр хүмүүс хаашаа хараад суугаад байгаа юм бэ.

З.Нарантуяа: Ажлын хэсгийнхэн хоёр гол зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт, Монголбанкны алдагдлыг бууруулахын тулд Монголбанкнаас одоо "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд олгогдсон зээлүүдийг Монголбанкны бодлогын хүүгийн төвшинтэй харьцуулж байгаад, хүүгийн зөрүүг нь буцааж төлүүлэхийг шаардаж байна.

 

 

 

 

Ангилал


Twitter


Facebook