Ш.Адьшаа: Торгуулийн орлогоосоо камер авдаг байх нь зөв үү

УИХ-ын баталж байгаа хууль Үндсэн хуульд нийцсэн байх учиртай. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн захидал харилцаа, орон сууцны халдашгүй байдлыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аливаа дүрс бичлэг ашиглахыг хориглосон заалт байгаа. Гэтэл өнөөдөр хэлэлцэж байгаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд бичигдсэн дүрс бичлэгүүд нотлох баримт болох уу. Таны бодлогоор цагдаа нар хүн торгох ажлыг улс орон даяар өрнүүлж, түүнийхээ тодорхой хувиар камер худалдаж авах хуулийн үзэл баримтлалыг ойлгохгүй байна.

2021-05-14