Н.Алтанхуяг: Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй

Хоёр хоногийн өмнө өргөн барьсан хуулийг өнөөдөр шууд хэлэлцэж байна. Гишүүдэд хуулиа судлах боломж олгооч. Камерын асуудлыг дэмжиж байна. Одоо байгаа 6000 гаруй камерын тал нь ажиллахгүй байна. Хамгийн шаардлагатай газартаа түрүүлж тавих нь хэрэгтэй. Х.Нямбаатар сайдын үед олон юм үзэж байна. Орцны бичлэг тараахыг харлаа. Цагдаа энгэртээ аппарта зүүж бичлэг хийдэг. Энэ хэдэн он бэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн төслийг Засгийн газар өргөн барих гэж байгаа гэнэ. Тэр хуулиа эхлээд хэлэлцэх хэрэгтэй.

2021-05-14