О.Цогтгэрэл: Ардчилсан Монгол Улсад парламентын засаглал устах учиргүй

Бидний өлсгөлөн зарлаж байгааг хэн нэгнээ нэр дэвшүүлэх, өөрсдийгөө дарга болгох гэсэн хялбархан ойлголтоор мушгин гуйвуулж иргэдэд ойлгуулж, тайлбарлаад байна. Монгол, ардчилсан улс юм бол ардчиллын үндэс нь парламентын засаглал гэж бид үздэг. Парламентын засаглалыг эрүүл саруул улс төрийн намууд бүрдүүлдэг гэж ойлгодог. Гэтэл эрх барьж байгаа нэг нь бусаддаа халдан довтолж, дайрч доромжилж дээрэлхээд байвал парламентын засаглал яах юм бэ. Парламентын засаглал байхгүй бол ардчилсан Монгол Улс оршин тогтнох юм уу гэдэг асуудалд бид тэвчээртэйгээр хариу нэхэж байсан.

2021-05-12