Д.Ганбат: Зарцуулж буй мөнгө гарч байгаа үр дүн хоёр нийцэхгүй байна

Нөхцөл байдал хүнд байна. Ковид орж ирээд хоёр жил болох нь. Дэлхийн эдийн засаг ковидийн өмнөх үеийнх шиг сэргэхгүй гэдэг судалгаа гарсан байсан. Засгийн газраас зарцуулж буй мөнгөний хэмжээ нь маш өндөр байгаа боловч гарч байгаа үр дүн нь төдийлөн сайн биш байна. Өчигдөр Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож хүн бүрт 300 мянган төгрөг өгнө гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол зөв алхам. Гэхдээ энэ ажлыг оройтож хийж байна. Дөнгөж эхэлж байхад нь хийсэн бол байдал ийм хэмжээнд хүрэхгүй байж болох байлаа. Ардчилсан нам засаглаж байгаа хэдхэн аймагт ковид тархаагүй байна. Хариуцлагатай ажиллаж байгаагийн илрэл гэж бодож байна.

2021-04-09