С.Одонтуяа: Эхний амь эрсдэхэд арга хэмжээ авсан бол дараагийн 11 гэр бүл хагацал үзэхгүй байсан

Та бүхэнд ажил хийхэд яг юу болохгүй байна. Хөрөнгө мөнгө бага, бодлого нь болохгүй байна уу. Эсвэл бодлогоо хэрэгжүүлэхэд асуудал байна уу. Би бол сэтгэл дутсан гэж дүгнэж байна. 12 хүний амь нас үрэгдсэн хэрэг гарахын өмнө нэг асуудал дээр нухацтай ажиллаж таслан зогсоосон бол дараагийн 11 хэрэг гарахгүй байсан. 11 гэр бүл хагацал үзэхгүй байж болох байсан. Үүн дээр яаж ажиллаж хэн хариуцлага хүлээсэн бэ. АНУ ганцхан хэргээс шалтгаалан 330 гаруй сая хүн амтай улс бүх нийтээрээ тогтолцоондоо анхаарч байна. Гэтэл гуравхан сая монголчууд ингээд дуусах уу. Эцэг эхчүүдийн хяналтын байгууллага байх ёстой. Сэтгэл зүйчийг ажиллуулах, өрөө тасалгаа орчны камержуулалтыг шийдэх хэрэгтэй. Бид энэ асуудлыг өнөөдөр ганц өдөр яриад өнгөрөхгүй. Урт, богино, дунд хугацаанд хариуцсан хүмүүсийн ажлыг асууна. Эрхзүйн орчин, төсөв мөнгө хүрэхгүй бол бид оролцъё. Хүний амь хохирдог, хүүхдүүдийг тамлаж, яргалдаг байдлыг таслан зогсоохын тулд бид хатуу шаардлага тавьж ажиллана. Шаардлагатай гэвэл нийтийн сонсгол явуулна. Бид хүүхдүүдээ эх оронч үзэлтэй эрүүл чийрэг бие бялдартай болгох гэж амь амьдралаа зориулдаг. Гэтэл нэг даргын гарын шүүс болдог энэ асуудлыг таслан зогсоохын төлөө тэмцэнэ.

2021-04-06