Ш.Адьшаа: Нүүрсний үйлдвэрийг Ховд аймгийн төвд байгуулж болохгүй

Мон Эн Ко 10 жилийн хугацаатай 200 мянган тонн нүүрсийг баруун таван аймагт утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулж үнэгүй олгохоо илэрхийлсэн. Үүнд үндэслэн тээвэрлэн ирж Тавантолгой түлш дээр туршилт хийлгэсэн. Ингээд баруун таван аймгийг хангах утаагүй түлшний үйлдвэр байгуулъя. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон гээд Ерөнхий сайдтай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалт шийдсэн. Гэтэл одоо юун Говь-Алтайд 45, Ховдод 45 болчихов оо. Тавантолгойн шахмал түлшний үйлдвэрийн асуудлаа шийдэж чадахгүй байж, шинээр барих үйлдвэрийг аймгийн төвд барина гэдэг нь ямар учиртай юм бэ.

2021-04-06